Египетэд мөргөлдөөн үргэлжилсээр байна

img

Египетийн нийслэл Каир хотод ерөнхийлөгч асан Мухаммед Мурсиг дэмжигчид болоод түүнийг эсэргүүцэгчдийн хооронд гарсан ширүүн мөргөлдөөнөөс болж өчигдар л гэхэд 15 хүн амиа алдсан тухай “Рейторс” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулсан Египетийн армийн шийдвэрийн дараа Мусульманы ахан дүүс намынхан,  Мурсигийн дэмжигч олон мянган иргэн эсэргүүцлийн жагсаалаа өргөжүүлж, эмх замбараагүй байдал үүсгэсээр байгаа юм. .

Өнөөдөр хүртэл жагсаал үргэлжилсээр амиа алдсан иргэдийн тоо 100 хол давсан гэлээ. Мөн жагсагчид АНУ-ыг Египтийн дотоод хэрэгт хэт оролцож байна хэмээн АНУ-ын элчин сайдын яамны байрыг нь галдан шатаасан байна. Энэ хэргийг үйлдсэн гэх шалтгаанаар долоон залууг хорьсон тухай мэдээлэл байна. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Адли Мансур жагсагчдад хандана “Энэ байдлаа зогсоох хэрэгтэй байна. Нэн даруй зогсоохыг хүсч байна. Улс орныхоо цаашдын хөгжлийг бид үргэлжлүүлэх хэрэгтэй” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ