
Дэлхийн 47 орны цахим үнэмлэхний загварт судалгаа хийж хамгийн сүүлийн үеийн хувилбарыг сонгосон байна. Мөн ирэх сарын 20-ноос эхлэн иргэдэд цахим үнэмлэхийг олгох бэлтгэл ажил хангагдаад байгаа гэнэ.
Энэ нь бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцооны бүхий л салбар, төвшинг хамарч, төрийн үйлчилгээний үндсэн суурь болох төдийгүй иргэний бүртгэлтэй холбоотой үнэн бодит мэдээллийн бааз, санг үүсгэх гэнэ. Иргэдийг цахим үнэмлэхтэй болгосноор иргэний бүртгэл, мэдээллийн цогц системтэй болж, иргэний үнэмлэхтэй холбоотой гардаг хүндрэл, зөрчил багасч, нууцлал, хамгаалалт сайжирч, тухайн иргэний шилжилт хөдөлгөөн, сонгуулийн санал өгсөн эсэх, цэргийн алба хаасан болон татвар төлсөн байдал зэргийг тодорхойлох боломж бүрдэх юм байна.
Мөн нийгмийн халамж, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн болон төрөл бүрийн даатгал, боловсрол зэрэг төрийн үйлчилгээг цахим иргэний үнэмлэх ашиглан иргэдэд хүргэх, иргэний бүртгэл нь бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцооны суурь мэдээлэл учир төр, засгийн байгууллагууд мэдээллийг хамтарч ашиглах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа аж. Өнгөрсөн онд иргэний шинэчилсэн бүртгэл явуулж, хурууны хээ, дижитал зургийн мэдээллийн дэд сан үүсгэсэн нь цахим үнэмлэхэд агуулагдах суурь мэдээлэл болж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ