
“Хадгаламж” банкийг тойрсон шуугиан намдаагүй байна. “Жаст” группын ерөнхий захирал Ш.Батхүү “Олон овоот” компанийн нөөцийг буруу тогтоосноос үүдэн тус банкинд хүндрэл учирахад хүрсэн талаар мэдэгдээд байсан билээ. Тэгвэл энэ талаар Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяа “Өнөөдрийг хүртэл манайд “Олон овоот”-ын нөөцийг буруу тогтоосон талаар ямар ч гомдол ирээгүй. Хэрвээ энэ талаар гомдол гаргавал Эрдэс баялагийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн, дахин тогтоох боломжтой” гэлээ.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ