
Өнөөдрийн байдлаар Хангай нуруунаас усжих Идэр, Чигэстэй, Богд, Буянт, Хожуул зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 15-40 см давсан байна. Мөн ус судлалын харуул Ховд-Мянгад, Буянт-Ховд, Хэрлэн-Чойбалсан, Халх-Баянхошуу орчмоор үерийн түвшинг давсан хэвээр байна. Энэ сарын 27-нд Хэрлэн гол Өндөрхаан сум орчмоор усны түвшин 7 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинд дөхнө.
Иймд дээр дурдсан голуудын сав болон голын эрэг дагуу суурьшиж буй ард иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ