АНУ нууц баазуудаа хаахаар боллоо
АНУ-ын Тагнуулын төв газар Афганистанд байрладаг өөрийн нууц баазуудыг хааж эхэлсэн байна. Энэ талаар Америкийн “Вашингтон Пост” сонин мэдээллэжээ. Тодруулбал, Афганистанд байрлалтай Тагнуулын төв газрын 10 объектын тоог зургаа болгож багасгахаар судалж эхэлжээ.
Энэ бол Афганистанаас Америкийн зэвсэгт хүчнийг гаргах төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа ажлын эхний хэсэг аж. 2014 оны арваннэгдүгээр сард бүх цэргээ гаргахаар болсон. Гэвч иймэрхүү арга хэмжээний дараа Афганы талаас дайны зориулалттай нууц баазуудыг дэлбэлэх магадлалтай хэмээн таамаглаж байгаа аж.
Нууц баазаа Нийслэл Кабулд байрлуулан үлдэхийн зэрэгцээ Пакистантай залгаа хилийн дагуух газар орноор агаарын флотоо бас үлдээхээр төлөвлөж байгаа гэдгийг “Вашингтон пост” сонин мэдээлэлдээ дурджээ. Мэдээнд өгүүлснээр, АНУ-ын Тагнуулыг төв газар өөрийн баазуудыг хаахаар болсон, харин хаана байрлалтай баазуудыг хаахаар болсон гэдгийг мэдэгдээгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ