Сувиллын цэцэрлэгийн долоон хүүхэд хоолонд хорджээ
Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах Хүүхдийн клиник сувиллын цэцэрлэгт энэ сарын 23-нд долоон хүүхэд хоолонд хордсон хэрэг гарчээ. Хордсон хүүхдүүд Халдварт өвчин судлалын төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний хоёр нь сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар тус сувилалд шалгалт хийж байгаа аж. Хүүхдүүдийг шар будаа болон луувангийн зутангаас хордсон байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм байна. Одоогоор шинжилгээ хийж байгаа бөгөөд лабораторийн шинжилгээний хариуг хүлээж байгаа гэнэ.
Сонирхуулахад, Хүүхдийн клиник сувиллын цэцэрлэг нь хоол тэжээлийн дутагдалтай, архаг дутагдалтай хүүхдүүдийг авч сувилан хүмүүжүүлдэг. Уг яслид 1-5 нас хүртэлх 90 хүүхэдтэй 3 бүлэг ажилладаг юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ