Төвдийн хүн амын өсөлт удааширч байна
НҮБ-ын хүн ам судлал, статистикийн хороо Төвдийн хүн амын өсөлт хэт удаашралтай байгааг цохон тэмдэглэсэн байна. Тус байгууллагын судалгаагаар 2005-2011 оны хооронд 5,245,347 төвд иргэн бүртгэгджээ. 1972 оны НҮБ-ын хүн амын нэгдсэн тооллогоор 6,330,567 иргэнтэй байсан бол 2001 онд 5,589,025 төвд иргэнтэй болтлоо буурсан гэлээ.
Хамгийн ихээр санаа зовоож байгаа гол асуудал бол жилээс жилд Төвд иргэдийн хүн амын өсөлт удаан, өдөрт маш олон иргэн амь насаа алдах /Судалгаагаар өдөрт 55-120 иргэн амиа алддаг/, өсвөр насны хөвгүүд бурхны шашинг сонгох болсоноор 40 жилийн дотор хүн ам 856,236 иргэнээр багассан гэлээ.
Статистикийн хорооны мэдээлэлд багтсанаар хүн ам ихээр суурьшдаг Төвдийн Хөх нуур, Сичуан, Юннан, Гансю мужуудад Хятадын ардын армийн цэргүүдийн дарангуйлал дээд цэгтээ хүрсэн гэдгийг хэлжээ. 2012-2013 оны хүн амын бүртгэлээр 5,245,240 төвд иргэн амьдарч байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ