Энэтхэг эмч нар Б.Эрдэнэцогтод туслах боломжтой гэжээ

img

БНЭУ-ын BLK Super Speciality Hospital нэртэй эмнэлэгийн эмч, профессорууд Монголд  ажиллаж, элэгний хүнд өвчтэй монголчуудад үзлэг шинжилгээ хийж буй. Тэгвэл тэдгээр эмч нар өнөөдөр Улсын клиникийн 1 дүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Б.Эрдэнэцогтын биеийн байдлыг үзэж,  шаардлагатай эмчилгээ хийх  зөвлөгөө өгч, улмаар өөрийн эмнэлэгтээ элэг солиулах мэс заслын  зардлыг  хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэдгээ хэлжээ.

Тодруулбал, сэтгүүлч Б.Эрдэнэцогтыг  элэгний хүнд өвчнөөс нь аврах хөдөлгөөн сэтгүүлч нөхдийнх нь санаачлагаар өрнөж, хандив тусламж өрнөж буй. Харин Монгол Улсаас БНЭУ-д суугаа элчин сайд С.Баяраад Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид хандан манай улсад ажиллаж буй элэг шилжүүлэн суулгадаг эмнэлэгийн эмч нартай холбож туслахаар болсон аж. Тиймээс тус эмнэлэгийн эмч нар Б.Эрдэнэцогтын биеийн байдлыг үзэж, элэг шилжүүлэн суулгахын өмнө юуны өмнө өвчтөний биеийн байдлыг одоогийнхоос дээрдүүлэх, элэг шилжүүлэн суулгах донорыг олж шинжилгээнд  хамруулсан байх гэсэн хэдэн хэдэн зайлшгүй шаардлагатай зүйлсийг  хэлсэн байна.

Дашрамд дуулгахад, монголчууд элэгний өвчнйй улмаас нас баралт нэмэгдэж, элэгний хавдраад өвчлөгсөд нэмэгдэж байгаа юм. Элэг шилжүүлэн суулгахад  БНСУ-д 150 мянган ам доллар, ХБНГУ-д 250 мянган ам доллар, БНЭУ-д 50 мянган ам долларын эмчилгээний зардал гардаг аж. БНЭУ-ыг монголчууд сонгох нь  элбэг байдаг ба  BLK Super Speciality Hospital-д л гэхэд 5-6 монгол хүн  элэг  шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтттай хийлгэсэн гэнэ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

odgerel:
uvchtund. 99098250 utsaar holbogdooroi
2013-07-26
uvchtun:
enetheg yavahad yaj yavj emchlyylehyy tyslaach.
2013-07-26
Аяны их зам 99945545:
Сэлэнгэ аймгийн Ээж мод-Улан-Удэ хот-Итгэлт хамба-Байгал далайн 5 өдрийн аялалд урьж байна. 640000 төг бүх зардал.Аяны их зам ХХК 9994-5545 8812-9345 9661-5545
2013-07-25