Аваргуудын хөшөөт цогцолборын нээлт болно

img

  Сэцэн Хан аймгаас буюу өнөөгийн Хан хэнтий нутгаас төрөн гарсан аваргуудын сүрлэг хөшөө бүхий цогцолборбн нээлт  өнөөдөр болно.  Тус  нутгаас төрсөн есөн аваргаас М.Мөррэнцэн, Г.Самдан, А.Цэвэгмид, Н.Чойдорж Р.Рэнцэн, Д.Цэдэн, Б.Намжилжав, С.Чүлтэм аварга нарын найман хөшөөг аймгийн үндэсний бөхийн холбооноос санаачлан бүтээсэн байна. . Аваргуудын хөшөө гурван метр 10 см, суурьтайгаа долоон метр орчим өндөр хүрэл цутгамал аж. Нэг бүр нь 22 сая орчимоор бүтээгдэж байгаа хөшөөг Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбооноос санаачлан бүтээж байгаа юм. Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй үндэсний бөхийн 41 аварга төрсөн. Эдгээрийн ес нь хуучнаар Сэцэн хан аймаг буюу өнөөгийн Хэнтий аймгаас төржээ. Аваргуудын мэндэлсэн Хэнтий бөхийн дэвжээнээс санаачлан уг  ажлыг хийсэн  байна. .   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hentii aimgiin irgen:
ymar goy we han hentii saihan shvv
2013-07-28