Алт илрүүлсэн хилчин О.Баясгаланд хүндэтгэл үзүүлнэ

img

  Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчид болон Хил хамгаалах ерөнхий газрын Замын-Үүд дэх Шалгалт хамгаалалтын заставын ажилтнууд хамтран энэ сарын 18-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-руу гарах чиглэлд явж байсан ачааны галт тэргэнд  улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 6,2 кг орчим алтыг илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Үүнтэй холбогдуулан алт илрүүлсэн хилчин байлдагч О.Баясгаланд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ч.Батхүрэл хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Энэ арга хэмжээ өнөөдөр  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 10.00 цагт  болно. Тус алтыг галт тэрэгний  далд эд ангид нуусан байсан бөгөөд  зах зээлийн ханшаар бодвол 558,000,000 төгрөг /таван зуун тавин найман сая/ болж байгаа юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hooson hundetgeleer yaahiin, amidrald ni nemer boloh 10%-g ni esvel bair uguh setgel alga uu ?!!!!!
2013-07-27
hagi:
yahaaraa hurelbaatar gej
2013-07-26
зочин:
1өрөө байраар шагначихаач. Тэр том шагнал болно ш дэ.
2013-07-26
зочин:
Хоосон хүндэтгэл, шударга журмын медаль мэтээр хүн хуурах хэрэггүй. Наад хүндээ 2 өрөө байр өгөх хэрэгтэй. Гавьяа байгуулсан, олон хүний амь нас, эд хөрөнгө аварсан хүмүүсийг бодит зүйлээр урамшуул. Хоосон цаасаар яах юм.
2013-07-26
zochin:
uramshuulj 10huviig no ogoh heregtei shde..hooson hundetgeleer yadag yum
2013-07-26
harz:
saitaa chi bitgii tenegteed bai
2013-07-26
harz:
hutc
2013-07-26