Ж.Ассанж сонгуульд өрсөлдөнө

img

“WikiLeaks” сайтыг үндэслэгч, Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож байгаа Жулиан Асанж Австралийн парламентын дээд танхимын сонгуульд өрсөлдөхөө мэдэгджээ.

.

Тэрбээр дээрх шийдвэрээ “Skype”-аар зарласан байна. Викиликс нам тунгалаг, шударга зарчимтай ажиллана гэж Асанж хэлж байгаа бөгөөд өөрөө Виктория мужаас нэр дэвшихээр зэхэж байгаа аж.

.

Жулиан Ассанж өнгөрсөн жилийн гуравдугаар сараас эхлэн улстөрийн нам байгуулж нэр дэвшихээ зарлаж байсан юм. Түүний сонгуулийн кампанит ажилд наад зах нь 700 мянган ам.доллар шаардлагатай байгаа гэнэ. Ассанж 1971 онд Австралийн Таунсвилл хотод төрсөн.

.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ