
Олимпийн аварга Н.Түвшинбаяр кимоногоо дуудлага худалдаанд оруулж байгаа билээ. Тэрээр энэ сарын 24 хүртэл үргэлжлэх байсан дуудлага худалдааныхаа хугацаагаа 30 хүртэл сунгасан байна. Учир нь олимпийн аварга хөдөө явж байгаа тул үнийн санал өгөх хүмүүст хугацаагаа сунгасан гэдгээ өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Тархины хорд хавдар өвчинд шаналж байгаа Б.Танан охины эмчилгээний зардалд нэмэр болох үүднээс тэрээр ийнхүү Олимпийн алтан медаль хүртэхдээ өмсч байсан кимоногоо дуудлга худалдаанд оруулаад байаа юм. Түүний кимоно одоогоор 3.2 сая төгрөг хүрээд байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ