Парламентын дээд танхимаа буулгахаар зэхэж байна
Ирландын парламент дээд танхимаа татан буулгах асуудлаар бүх ард түмний санал хураалт явуулахаар шийдвэрлэлээ. Дээд танхимыг татан буулгасанаар төсвийн зардлыг 20 сая еврогоор бууруулахад тус болно гэж үзжээ. Парламлентын 60 гишүүний 33 нь энэхүү санал асуулгыг ард иргэдийн дунд явуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
.
“Ирландын бүх айл өрх, аж ахуйн нэгж төсөв хөрөнгөө хэмнэхээс аргагүй байдалтай байгаа. Улс төрийн систем нь ч гэсэн адилхан нөхцөлтэй байх ёстой. Тиймээс хүмүүст ийм шийдвэр гаргах боломжийг нь олгох цаг нь болсон. Бусад улс орнууд ч гэсэн хоёр танхимт парламентаа оршин тогтнуулж чадахгүй байгаа. Дани, Швед зэрэг орнууд нэг танхимт парламентын хүрээнд бага зардлаар ардчиллыг хөгжүүлж болдгийг аль эрт батлаад байна” хэмээн Ирландын үйлдвэр, аж ахуй, хөдөлмөр, инновацийн асуудал эрхэлсэн сайд Ричард Брутон мэдэгдлээ. Парламентын дээд танхимыг татан буулгах санал хураалтыг ирэх аравдугаар сарын 4-нд явуулахаар болжээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ