Охидын сонгомол барилдаан эхэлж байна

img

Чөлөөт бөх, сонгомол барилдааны өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн 15, охидын 12, сонгомол барилдааны 14 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Йемен, Казахстан, Монгол, Тажикстан, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 14 орны 350 гаруй өсвөрийн бөх өрсөлдөж байгаа юм.

.

Энэ тэмцээний талаар Монголын өсвөрийн тамирчдын эмэгтэй багийн дасгалжуулагч, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн багш Б.Идэрсайхантай ярилцлаа.

.

-Өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хэр өрсөлдөөнтэй болж байна вэ?

-Тэмцээн нэлээд ширүүн өрнөж байна. Тамирчид бэлтгэл маш сайн хангаж иржээ. Манай багийн хувьд ч тэднээс дутах юм алга. Өнөөдөр сонгомол барилдааны эрэгтэй 76, 85, 100 кг, охидын 38, 40, 43, 46, 49 кг-ийн жингийн барилдаан болно. Сонгомол барилдааны төрөлд манай улс анх удаа оролцож байгаа. Бага зэрэг туршлага дутах явдал гарч байна. Ялангуяа Иран, БНАСАУ, Энэтхэг, Японы тамирчид үнэхээр хүчтэй байна.

.

-Монголоос нийт 30 тамирчин хүчээ үзэж байгаа гэж сонссон. Хэдэн жинд, хэдэн эмэгтэй, эрэгтэй өрсөлдөж байгаа вэ?

-Энэ тэмцээнд 15-17 насны хүүхдүүд оролцож байна. Эрэгтэй 10, эмэгтэй 10, сонгомол барилдаанд 10 гээд нийт 30 тамирчин өрсөлдөж байна. Жингийн хувьд 42, 54, 69 ,76, 85, 100 гэх мэт 10 жинд тамирчид хүчээ үзэж байгаа.

.

-Орон нутгийн тамирчид бий юу?

-Байлгүй яахав. Орхон, Увс аймгуудаас тус бүр гурван тамирчин, Өвөрхангай, Булганаас тус бүр нэг тамирчин оролцож байна.

.

-Манай тамирчид хэзээнээс бэлтгэлээ эхэлсэн бэ?

-Тэмцээнд оролцогч хүүхдүүд маань өнгөрсөн тавдугаар сараас эхлэн бэлтгэлдээ орсон. Энэ хугацаанд Эрдэнэт хотын “Олимдийн бааз”, Булган аймгийн Дашинчилэн суманд, мөн “Найрамдал” зусланд тус тус бэлтгэл сургуулалтаа хийлээ. Манай МЧБХ энэ тэмцээний үр дүнгээс хамаарч өсвөрийн чөлөөт бөхийн шигшээ баг гаргах зорилттой ажиллаж байна.

.

-Тэмцээний зохион байгуулалт хэр байна?

-Зохион байгуулалт маш сайтай болж байна. Харин үзэгчид, зретел багатай байна. Тиймээс бөх сонирхогчдыг олноороо ирж монголын өсвөрийн тамирчдаа дэмжихийг хүсэж байна.

.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ьрохах:
эмэгтэй сонгомол гэж байдаггүй юм. кыргызстан ирсэн. хятад ирээгүй харин тайвань ирсэн. нүдэн дээр чинь болж байгаа тэмцээний тухай 2 мөр мэдээ зөв биччихээч. арай дэндүү юмаа
2013-07-26