Оргосон сэжигтнийг баривчилжээ
Нийслэлийн цагдаагийн газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйл ангиар шалгагдаж байгаа сэжигтэн М овогтой Н нь Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байх хугацаандаа долдугаар сарын 25-ны өдөр байцаалтад гарах үедээ оргосон байна.
Сэжигтэн Н-ийг оргосоноос хойш Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс богино хугацаанд олж баривчилжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ