Шинэ суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй суурьшихыг хориглоно

Мөн нийслэлийн иргэдийг ипотекийн зээлд хамрагдах боломжийг хангах замаар орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, нийслэлд бүртгэлтэй иргэдийг байнгын болон түр ажлын байраар тэргүүн ээлжинд хангаж ажиллах тухай ч заасан байна.Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд, газар бол эдийн засгийн үндсэн хэрэгсэл учраас нийслэлийн иргэдээ хувийн өмчийн газартай болгох зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ иргэд хаана газар олгох бол, хууль бус газар олгочих вий гэж санаа зовдоггүй болж эрх бүхий байгуулага төлөвлөлтийн дагуу байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай инженерийн зөв шийдэл бүхий инженерийн болон нийгмийн дэд бүтцээ барьсан болон барих боломжтой газар эзэмшүүлдэг, өмчлүүлдэг байх ёстой гэж үзэн энэхүү захирамжийн төслийг дэмжлээ.
“Нийслэлд хүн амын хэт төвлөрөл бий болох, ажил эрхлэлт, нийтийн үйлчилгээ, тээвэр, холбооны хэвийн ачаалал алдагдахаас сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар хот байгуулалт, газар олголттой холбоотой үйл ажиллагаа нь зөвхөн төлөвлөлтийн дагуу хийгддэг байх зарчим тогтоно гэж үзэж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ