Хятадууд өвөрмонголчуудтай зодолдов
Өвөрмонголын Сүнид хошуунд энэ сарын 20-ны өдөр хан үндэстэн өвөрмонголчуудын хооронд томоохон зодоон болж цагдаа дуудахад хүрчээ. Гэвч ирсэн цагдаа нар хятадуудыг үлдээж өвөрмонгол малчдыг саатуулахаар авч явсан нь үймээн самуун дэгдээжээ.
.
Өвөрмонголчууд цагдаагийн машиныг эвдэлж дараа нь цагдаагийн хэсгийг ч хэмхчиж сүйтгэсэн байна. Үүний дараа арав гаруй хүнийг баривчлан, нэлээд хэдэн хүнийг эмнэлэгт хүргэжээ. Тус хошуунд 20 гаруй мянган монгол, 12 мянган хан үндэстэн амьдардаг.
.
Өвөрмонголын Ардын намын дарга Хай Мин “Epoch Times”-ийн сэтгүүлчид “Энэ бол анхны удаагийнх биш. Яривал урт түүх. Энэ жил энд малчид, хятадуудын дунд нэг бус удаа мөргөлдөөн гарсан. Гол нь бэлчээрт ашигт малтмал олборлож байгаагаас болсон. Энэ сөргөлдөөнийг хэдийнэ шийдэх цаг болсон ч засаг захиргаа хүсэхгүй байна. Хүчээр дарж байгаа нь зөвхөн түр зуур л аргацааж асуудлыг улам хурцатгаж байна. Хохирогч нь малчин ард болж байна. Өвөрмонголын тал нутаг хүчтэй эвдэгдсэн. Энэ бол зүгээр нэг асуудал биш. Монголын тал нутгийн шороо Бээжин, Дорнод Азид шар шороон шуурга үүсгэж байгаа” гэжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ