Эрүүл зах зээл Монголд байна уу
2013-07-26

Иргэдээ орон сууцтай болгох гэж мөн ч олон төсөл хөтөлбөр санаачиллаа. Зургаан хувийн хүүтэй 100 мянган айлын орон сууц хөтөлбөр, нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах Үүл баатрын хөтөлбөр, барилгын компаниудад олгож байгаа зээлийн хөнгөлөлт гээд л бодлого шийдвэрүүд эхнээсээ биелэлээ олж эхэллээ. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр хүсч байсан үр дүндээ хүрэхгүй хүрэх боломжгүй ч болчихоод байна. Орон сууцны үнэ тогтвортой байж бүр бууна гэж төсөөлж байсан ч харамсалтай нь тэгсэнгүй. Байрны үнэ суга суга өсөөд эхлэв. Энэ хандлага намар орой болтол үргэлжлэх хандлага ажиглагдаад эхэлчихлээ.

.

Орон сууцны үнийг тав, зургадугаар сарынхтай харьцуулахад ам метр тутамдаа 200-400 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Өнгөрсөн тавдугаар сарын 20-ны байдлаар СХД-т орон сууцны ам метрийн үнэ дунджаар 1.440.000 төгрөг байсан бол сарын дотор л 100 мянган төгрөгөөр нэмэгджээ. Баянзүрх дүүрэгт баригдаж буй орон сууцны үнэ даруй 350-400 мянган төгрөгөөр өссөн байх юм.

.

Засгийн газар, Монголбанк үнийн хөөрөгдлийг бууруулахын тулд шат дараатай олон ажил зохион байгуулж буй ч энэ зохиомол хөөрөгдөлтийг хүчрэхгүй байна. Төв банкнаас барилгын материалын дотоодын үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх боломж олгох, барилгын гол нэр төрлийн материалын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 136.8, барилгын материал импортлогчдод улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгах зорилгоор 129.4, орон сууцны барилгын нийлүүлэлтийг дэмжих зорилгоор барилга угсралтын компаниудад 385 тэрбум төгрөгийг тус бүр 5.5-7 хувийн хүүтэйгээр олгох болсон. Эрэлт нэмэгдсэн, нийлүүлэлтэд чиглэсэн энэ бодлого амьдрал дээрх зах зээлийн ханшийг улам чангарууллаа.

.

Саяхан л орон сууцтай болох нь гэж хөөрч байсан мань мэт нь мөддөө энэ үнийг хүчрэхгүй нь. Барилгын компаниуд яагаад үнэ ханшийг өсгөж байгаагаа барилгын материалын нийлүүлэлт удааширсан, хил гааль дээр бөглөө ихтэй байгаагаар тайлбарлаж байна. Үүнийгээ зохицуул гэж төсвөөс хөрөнгө олгоод байхад үнэ өсгөчихөөд хээвнэгхэн сууж байгаа энэ том толгойтнуудад тооцох хариуцлага гэж байна уу.

.

Ажиглаад байгаарай. Ганц орон сууц ч биш цахилгаан дулаан, түрээсийн үнэ зуугуухан нэмэгдээд байна. Хичээл сургууль эхлэхээр бүр огцом нэмэгдэнэ. Зах зээлийн хуулийн дагуу эргээд буудаг бол бас чиг яая гэхсэн. Үгүй шүү дээ. Өссөн үнэ дээр дөрөөлөөд цаашаа талийна уу гэхээс наашаа харахгүй. Ченжүүд л зузаараад байхаас цалингаас цалингийн хооронд амьдарч буй нь улам л жижигрээд байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дундаа махны үнэ 8-10 мянга хүрлээ. Дэлхийн жишигт аль хэдийн хүрчихсэн үнэ. Гэтэл бид чинь 50 саяд ойртсон тоо толгой малтай улс шүү дээ. Гурил, хүнсний ногооны үнэ ч гэсэн. Ноднинхон өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй гадагшаа гаргах бүрэн боломж байна гээд хөөрцөглөөд байсан. Дэлгүүрийн лангуун дээрхийнх нь үнэ буурах нь бүү хэл  сэмхэн нэмэгдээд л байна. Зуны дэлгэр цаг хүмүүсийн амралт зугаалгын үеэр далимдуулаад нэмчихдэг энэ нөхдүүдийг хазаарлах төр засаг гэж байна уу. Ер нь энэ Монголд эрүүл зах зээл гэж байна уу.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Орон сууцны үнийг ЗГазар барьж болох байсан. 1 м.кв-г 1,100,000 төгрөгөөс дээш зарагдаж байгаа тохиолдолд 8 хувийн зээлд хамраглах боломгүй гэдэг ч юм уу тэгвэл байрны үнэ өсөхгүй байсан шүү дээ. Албаар хэн нэгний ашиг сонирхолын төлөө үнийг барихгүй байгаа юм.
2013-07-28
Батхүү:
Замын Үүд дээр нэг ачиж буулгах анги байгуулах гэсэн чинь Азийн Хөгжлийн Банкныхан бас хийнэ гээд зогсоосон гэсэн. Хотод бас нэг юм хийнэ л гэсэн одоо таг л байна ш дээ. Тэгхээр нэг бол төр нь ажлаа хийхгүй байна үгүй бол ийм байдлыг албаар үүсгэж ашиг олох гэсэн хэдэн нөхдүүд үүний цаана байна ш дээ. Хохирогч нь ард түмэн.
2013-07-28
Gamshig:
Mongold eruul zah zeel baitugai eruul bus zah zeel, bur eruusuu zah zeeliin tamtag ch baihgui. Buh yumiig erh medeltei buleg hulgaichuud zohitsuuldag yum
2013-07-27
yajdee:
эрүүл салбар яаж байх вэ дээ. гол нь хууль эрх зүйн орчноо сайжруулахгүй бол бүх юм талаар болно. яг 100% хууль журмаараа ажиллаад явбал өндийх хувийн хэвшил олдохгүй л болов уу...
2013-07-27
6666666:
Estoi estoi Deeshee tenger hol dooshoo gazar hatuu gegch bolj baina daa.6/25 nii messejeer Zaluus-2 horoolold 1 uruu bairaa 29.9 sayar avaarai gesen baisan. Harin 7.26-d uchigdur 3 dugaar emnelegiin urd baidag gazraas ni ochood asuuhad 1uruu bair 39.4 say bolood buten 10 say bolchihson baih uym. Ingehleer bid chini yah estoi bolj bainaa AN ug ni oluulaa hugjie geed baisan odoo bid chini olnooroo budaa bolchih geed baina uu daa.
2013-07-27
Baihgui baihgui:
Estoi estoi Deeshee tenger hol dooshoo gazar hatuu gegch bolj baina daa.Unen ch baidlaar amidarch bolohgui bolson MONGOL XORVOO bolj baih shig baina
2013-07-27
ARD ARD:
барилгын компаниудад Чингис бондоос 380 млрд төгрөг, барилгын материалын үнийг тогворжуулахад олгосон 379 млрд төгрөг ч гэсэн зах зээлийг эвдэж гажуудуулж буй зүйл болно. Ерөнхийлөгчийн сонгууль угтан боловсруулсан ард иргэдийн саналыг худалдаж авах гэсэн ипотекийн зээлийг олгохдоо байрны м2-ийн үнэ 1 сая байх гэсэн заалтыг гэрээнд зайлшгүй оруулж өгөх хэрэгтэй. Хэрэв энэ заалтыг оруулах сонирхол танд болон танай Засгийн Газарт байхгүй бол энэ зээл нь зөвхөн өөрсдийн мэдлийн барилгын болон үл хөдлөх зуучийн компаниудыг дэмжсэн Ерөнхийлөгчийн сонгуулиар ард иргэдийн саналыг худалдаж авсан ЦЭВЭР ШОУ болж хувирсан гэдгийг энгийн ард ч ойлгохоор байна.
2013-07-27
novshnuudiig vzen ydaj b,a:
za yashigaa adminaa chin bayrtsogtiin tal yumuu esvel nymdorj yumuu hytad garuudiin ain zvgeere vnen yum bichij baihad oruulaachee adminiaa, naad maluud chin bidniig bodohgvi baihad admin chi yu saihan yum yriad suuj baidgiin hn
2013-07-26
Protection:
mongold zah zeeliin ediin zasag baihgui, 1990 onoos umnu baisan turiin zohitsuulalttai ediin zasag ch baihgui, luivarchdiin zohitsuulalttai ediin zasag l baigaa
2013-07-26
qwerty:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-07-26
www.oronsuuts.com:
Үл хөдлөх хөрөнгийн портал сайт WWW.ORONSUUTS.COM Шинэ орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлт, тендер, үл хөдлөх хөрөнгийн зар гэх мэт мэдээ, мэдээллийг та манай сайтаас үзэх боломжтой.
2013-07-26
ИРГЭН:
МОНГОЛ УЛСЫГ ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙ, УУЛ УУРХАЙ, СОЁЛ БОЛОВСРОЛ ГЭХ МЭТ БОДИТ САЛБАРТ АЖИЛЛАЖ ҮЗЭЭГҮЙ, ЭЦЭГ ЭХИЙН БУЯНААР ГАДААД ДОТООД ХЭССЭН, НИСЭЭД ГАНЦГЫН НАЙМАА ХИЙЖ БАЙСАН, АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ ЦАГААН ЗАХТНУУД УДИРДАЖ БАЙГАА ЦАГТ ЭРҮҮЛ ЗАХ ЗЭЭЛ , ХӨГЖИЛ ГЭЖ ЯРИАД ХЭРЭГГҮЙ.САНАА НЬ БАЙВЧ САЧИЙ НЬ ХҮРЭХГҮЙ.БААБАР Ч БИЛҮҮ, НААБАР Ч БИЛ ҮҮ НЭГ МАЛЫН ЭМЧ САНГИЙН САЙД БОЛЖ, УЛСЫН ХАМАГ САН ХӨМРӨГИЙГ БУРУУ ЗАМААР БУДАА БОЛГОЧИХООД АНГЛИД ТЭГДЭГИЙМ БАЙЛАА ГЭЭД БАЛАЙРЧ БАЙСНЫГ БИД МАРТААГҮЙ. БУРУУ ЗӨРҮҮ ЧАЛЧИХ НЭГ ӨӨР ,АЖИЛ ХИЙХ БҮР Ч ӨӨР.
2013-07-26
Irgen:
Hunsnii said ni ch ter ashig sonirholiin zurchiltei. Uuriin companidaa mungu uguud l ...
2013-07-26
setgel:
Байхгvй ээ . Бvгд ченжvvдийн гараар орсон
2013-07-26
ganbaatar:
altan tyva hiij chadahgvi aimhai ,hylchigar , yumnii ebiig olno geed ablgal ugch vanzaldag . magnai l neg naad barilgiin lyibarcdiig hazaarlaj magadgvi , bidnii gants naidlaga bol MAGNAI . altantyva songiniin irgediin hyrliin 4 tuluulugchuuruu damjyylaad mahn iin darga naraa avlgal ugsun zasag dargad ni sanal uguulj zasag darga nariig ni ynagaaj baij bilee kkkkkkkkkkkkkkkkk
2013-07-26
zochin:
odoo yana gehev de gej....erunhii said terguutei bas l neg ulsgulun eelj n hoolondoo orj baigaan bailgui dee...
2013-07-26