
Их Британийн алдарт “The Sun” сэтгүүл нэрээ “The Son” хэмээн өөрчилж өнөөдрөөс худалдаанд гаргалаа. Ийнхүү нэрээ өөрчилсөн явдал нь ханхүү Уильям, гүнгийн ахайтан Кейт нарын анхны хүүхэд мэндэлсэнтэй холбоотой юм. “The Sun” хэр удаан энэхүү шинэ нэрээрээ гарах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Тус сонины сайт дээр “«The Royal Baby»” хэмээх булан ажиллуулж эхэлжээ. Энэхүү буландаа Кембрижийн ханхүүгийн талаархи мэдээллүүдийг байнга нийтэлж байхаар болсон байна.
Энэ буланг 18 жилийн турш тасралтгүй ажиллуулах болно. Ханхүү Уильям, Кейт нарын анхны хүүхэд мэндэлсэн явдал Британийн бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гол сэдвээ болгосон хэвээр байна. Жишээ нь “The Daily Star”, “The Daily Express” сайтууд эхний хуудас дээрээ “It's a boy” гэсэн гарчигтай нийтлэл тавьжээ. “Sky News” сонин угсаа залгамжлагчид зориулан сониныхоо таван нүүрийг зөвхөн Жоржийн зураг болон хаан угсаатны амьдралын талаар дэлгэн фото мэдээллүүдийг дэлгэн тавьжээ. “The Sandy” сэтгүүл ирээдүйн ханхүүгийн амьдралыг зөгнөн, ямархуу хүн болохыг иргэдээс асуух зэрэг сонин содон булангуудыг нээжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ