О.Магнай: “НИК” компани 4,9 тэрбум төгрөгийн торгуулиа төлнө
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга О.Магнай “НИК” компанитай үүсгээд байсан заргаа авч чадсан. Манай ШӨХТГ-аас шатахууны үнийг судалгаагүйгээр өсгөж, шатахууны хомсдол үүсгэсэн гэх үндэслэлээр “НИК” компанид 4,9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Гэвч тус компани үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж, шүүхэд хандаад байсан билээ. Харин Улсын дээд шүүхээс өмнөх шатны шүүхээс гарсан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн. Тиймээс “НИК” компани 4,9 тэрбум төгрөгийн торгуулиа төлнө” гэв.
Түүнчлэн, ШӨХТГ-аас "Хүчит шонхор” захын удирдлагуудад 110 сая төгрөгийн торгууль тавьсан талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, ШӨХТГ-т "Хүчит шонхор" захыг түрээсээ хууль бусаар нэмсэн, түрээс нь харилцан адилгүй байсан гэх гомдол олон удаа иржээ. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрсөн явдал гэж О.Магнай дарга хэллээ. Тиймээс ШӨХТГ-аас тус захын удирдлагууд 110 сая төгрөгийн торгуульийг энэ сарын эхээр ноогдуулжээ. Гэвч тус зах уг торгуулийг төлөхөөс татгалзсан гэнэ. Өөрөөр хэлбэл,
өнөөдөр "Хүчит шонхор" захыг удирдлагуудаас торгуулиа хүчингүй болгож өгөх хүсэлтийг ирүүлсэн байна. Гэвч О.Магнай дарга уг хүсэлтийг хүлээж аваагүй гэнэ. Учир нь тус захад өмнө нь гурван удаа шаардлага тавьж байсан ч зөрчлөө арилгаагүй гэдгийг О.Магнай дарга тайлбарлалаа
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ