Таеквондод суралцсан сармагчин багшаа зоджээ
Хятадын Хубэй мужийн бие хамгаалах урлагийн багш 42 настай Ло Вун “шавь” нартаа зодуулсан байна. Түүний шавь нь сургуультай сармагчид байжээ. Тэрээр үзүүлэх тоглолт хийлгэж мөнгө олох зорилгоор хэсэг сармагчинд таеквондо зааж өгөөд эцэст нь ийм байдалд оржээ.
Ниши хотын худалдааны төвийн гадаа болсон үзүүлэх тоглолтын үеэр хальтарч унасан эзнийхээ дээрээс мөнгө хураагч сармагчин ширээ хөмөрөөд толгой руу нь таеквондогийн өшиглөлт хийсэн байна. Болсон явдлыг камертаа бичиж авсан үзэгчдийн нэг болох 32 настай Ху Луань “Тэдний үсэрч, цовхчиж байгаа нь Брюс Лигийн киноноос ч илүү сонирхолтой байсан. Сармагчингуудын нэг эзнийхээ нүд рүү нь дэлсээд авахыг би харсан. Тэд багшийнхаа чих, хамраас зулгааж байсан” гэжээ.
Ло Вун сармагчингуудаа алдахгүйн тулд үргэлж хүзүүвч, уяатай байлгадаг ч тоглолтын үеэр суллаж тавьдаг байна. Түүнээс гадна сургахдаа хатуу ширүүн арга хэрэглэдэг тул сармагчингууд хорссон бололтой. Уурссан эзэн тэднийг шийтгэнэ гэдгээ амласан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ