Газар тариалангийн салбарынхан даатгалд хамрагдана

img

  Манай улсад газар тариалангийн салбар эрчимтэй хөгжиж, дотоодын хэрэгцээгээ хангаж байгаа энэ үед тус салбарт гэнэтийн цаг агаарын үзэгдлээс эхлээд ажиллагсад нь ослын улмаас эрүүл мэндээрээ хохирох, тоног төхөөрөмж, машин техник эвдрэх зэрэг эрсдэл ихээр гарч үйл ажиллагаанд нь хүндрэл учирдаг. Иймээс Монголд анх удаа газар тариалан эрхлэгчдэд зориулан эрсдлийн даатгалыг нэвтрүүлэхээр болжээ. Газар тариалан эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тогтолцооны механизмуудын шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт өчигдөр  “Монголын Тариаланчдын холбоо”, “Номин даатгал”ХХК-тай гарын үсэг зуржээ. Одоогоор даатгалын гэрээг боловсруулж байгаа бөгөөд хэрвээ дуусвал газар тариалангийн салбарт энэ төрлийн бүтээгдэхүүний жишиг тогтоогдох юм. Өөрөөр хэлбэл бусад даатгалын байгууллагууд ч дээрх гэрээний жишгээр газар тариалан эрхлэгчидтэй  даатгалын гэрээ байгуулах боломж бүрдэх юм. А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ