Төмсний эртийн хураалт жигдэрчээ

img

Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний ургац хураалт улсын хэмжээнд эхэлсэн. Одоогийн байдлаар өргөст хэмх 80 тонн, улаан лооль 18 тонн, гүзээлзгэнэ 500 кг, төрөл бүрийн навчит ногоо 32 тонныг хураан зах зээлд нийлүүлсэн байна. Ил талбайн хүнсний ногооны түүвэр хураалт наймдугаар сарын эхний хагасаас, төмсний эртийн ургац хураалт жигдрэх шатандаа орж байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас хэлж байв.

.

Төмс, хүнсний ногоо жимс жимсгэний тариаланчид Улаанбаатарт бүтээгдэхүүнээ худалдах тухай Засгийн газрын 7 сарын 9-ний өдрийн 268 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахаар Нийслэлийн засаг даргатай хамтран ажиллаж байгаа аж. Нийслэлийн зургаан дүүргийн 28 цэгт зун, намрын борлуулалт хийх худалдааны төв агуулах байгуулахаар болжээ. Харин одоогоор тракторт суурилуулах төмс ухагч- 40 ширхэг, манжин, лууван ухагч 110 ширхэгийг нийлүүлж байгаа аж. Эдгээр техникүүдийг наймдугаар сарын 20-оос эхлэн худалдах юм байна. Одоогоор ургац хураалтын техникийн бэлэн байдал 72 хувьтай байгаа аж.

.

Энэ онд улсын хэмжээгээр төмс 13.8 мянган га-д, хүнсний ногоо 7.1 мянган га-д тариалсан байна. Үүнээс 55 га-г зуны хүлэмж, 8.4 га өвлийн хүлэмжид өргөст хэмх, улаан лооль, чинжүү, гүзээлзгэнэ, навчит ногоог тариалжээ.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Ertnii baihdaa ch yahav dee ha ha. Galaviin ueiin toms ymuu?
2013-07-26