Хайлааст, зуслангийн чиглэлийн цахилгааныг хязгаарлана
Маргааш НЗДТГ-ын А танхимд 12.00 цагт Хайлааст, зуслангийн чиглэлийн айлуудын тогийг хоёр өдөр таслахтай холбоотой хэвлэлийн хурал болох юм байна.
Тодруулбал, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-иас техникийн тодорхой нөхцөл байдлаас үүдэн дээрх чиглэлийн 38 000 гаруй айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчийг 43 цаг хязгаарлах болсон аж.
Тиймээс энэхүү цахилгаан хязгаарлах асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр болжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ