
“Улаанбаатар” олон улсын анхдугаар кино наадам ирэх аравдугаар сарын 3-10-нд болох гэж байна. Уг наадам нь кино урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, дэлхийн сор болсон киног монголчуудын хүртээл болгох зорилготой юм.
Монгол, Америк, Ази, Европын 20 гаруй найруулагч, продюсер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцох уг наадмын нээлт аравдугаар сарын 4-нд “Тэнгис” кино театрт болно. Үүнтэй холбоотойгоор наадмыг нээж хамгийн түрүүнд дэлгэцнээ гарах монгол киног шалгаруулахаар болжээ. Наймдугаар сарын 1-нээс өмнө бүтээсэн киног энэхүү шалгаруулалтад оролцуулах юм. Уран бүтээлчдийн хүсэлтийг наймдугаар сарын 26 хүртэл хүлээн авч, есдүгээр сарын 5-нд олон улсын наадмыг нээх киног зарлах гэнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ