
Дунд голын зам буюу Гандийн гудамжны баруун талаас Энхтайваны гүүрэн доогуур гарч 19-р хорооллын араар Энгельсийн гудамж хүрэх 1.9 км авто замд өнгө асфальтбетон хучилт хийхээр өчигдөр орой 23 цагт замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Уг замд гурав хоногийн хугацаанд хучилт хийж, ирэх даваа гаригийн 10.00 цагт замыг бүрэн нээхээр төлөвлөж байгаа юм. Энэ замын суурь хучилтыг наадмын өмнө хийжээ. Харин баруун тийш Үйлдвэрийн гудамж буюу Энгельсийн гудамжнаас Ажилчны гудамж хүрэх 2.2 км замд хашлага суурилуулж, замын суурийн ажил хийгдэж байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ