Гэр хороололд гэрлэн дохиотой уулзвар ашиглалтад орлоо

img

 

Автозамыг өргөтгөн, шинэчлэх “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн авто замын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх ажил хийж байгаа. Үүний нэг нь  ийслэлийн Сүхбаатар дүүргийн XV хороо буюу Дамбадаржаагийн хуучин эцсийн гурван замын уулзвар.

Гэр хороолол дахь уг уулзварыг анх удаа гэрлэн дохиотой, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож, өргөтгөн шинэчлэх ажлын зураг төслийг “Эйч Ай Би” ХХК боловсруулж, “Арц Суварга” ХХК зам барилгын ажлыг гүйцэтгэсэн юм. Ийнхүү өмнө нь байнга түгжрэл үүсдэг, тээврийн хэрэгсэл болон явганаар зорчих, тухайн орчинд байрлах худалдаа үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхэд хүндрэлтэй, хөдөлгөөний зохион байгуулалт нь эмх замбараагүй байсан энэ уулзвар гэрлэн дохиотой, авто замын зохих тэмдэг тэмдэглэгээтэй боллоо. Мөн тээврийн хэрэгслийн зорчих хэсэг нь өмнөхөөсөө өргөн, явган зорчигчийн зориулалтын замтай болж байгаа юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
Бүтээн байгуулалт эрч хүчтэй өрнөж байгаад баяртай байна. Тэр элдэв талбай, гудамжны нэр өөрчлөх нь дэмий. Гол нь бүтээн байгуулалт. Тэгвэл энэ Засгийн нэр хүнд цаашид ч өндөр хэвээр байна.
2013-07-29
fhfh:
shine deeree ch yaahav... harin her udah bol 1 jil bolj chadah bolov uu ene zam n
2013-07-28
Dopj:
Ikh sain baina Mongolchuud Sergeh Mandan Sergeh stag boljee
2013-07-27
Баттөмөр:
Дамбадаржаагийн түүхийн дурсгалт хийдтэй хаяа дэрлэсэн Тэс петролиумийн шатахууны станцыг нурааж зайлуулах цаг болжээ.
2013-07-27
зочин:
зам засварын ажлуудыг өмнө нь иргэдэд маш хүндрэлтэйгээр замыг нь хэдэн сараар хааж байж чанаргүй хийдэг байсныг шинэ засгийн газар иргэдэд ямар ч чирэгдэлгүй хаахгүй түргэн шуурхай хийж гүйцэтгүүлж байгаад маш их баярлаж байгаа. энэ эрчээрээ байвал Улаанбаатар хотын хөгжил улам л сайжирна даа.
2013-07-27
boxman:
sain ajillaj bgaa.manaihan ulam ercheeree.zarim neg urvuu bodoltoi,gamingiin tagnuuluud duugai baitsgaa!!
2013-07-27
Д.Байгалмаа:
Шинэчлэлийн засгийн газар их хурдтай ажиллаж байгаад байртай байна. Зам засварын ажилд хэлэх зарим нэг санал байна. 22-ын товчооноос баруун тийш Сонгинрхайрхан үйлчилгээний төв хүртэлх зам наадмын өмнө бүрэн дууслаа. Бэрх зараа компани өнгөрсөн жил тавьсан нэг урсгал замаа энэ жил засахдаа зарим хотгор хэсэгт ус зайлуулах хоолой байхгүйгээс их эвдэрснийг нөхөөд л орхилоо. Уул нь ус зайлуулах хоолой хийгээд замынхаа урд тал руу гаргаад л орхичиход л болох байлаа. Дараа жил энэ комани дахиад засахгүй л байлгүй. Хотгор газраараа эвдэрэх нь ойлгомжтой байгаа нь жирийн бидний нүдэнд харагдаад байхад замын инженер хүн мэдэхгүй баймааргүй л юм. Замын ажлын чанарыг шалгах хэрэгтэй. Хөрөнгө дэмий үрэгдэж байна.
2013-07-27
Батхүү:
Төвийн гудамж харанхуй байхад захын хороололд гэрэл дохио тавьсан гэчих жээ. Нөгөөдөх нь ажиллахгүй нь тодорхой
2013-07-27