Dj Da Candy: Монгол залуусын стиль Хятадын нэг муж мэт сэтгэгдэл төрүүлсэн
Дэлхийн хамгийн халуухан Dj Da Candy манай оронд иржээ. Тэрээр өчигдөр Мишээл төвд энэ зуны хамгийн супер шоу болох “Eхotic Fashion Party” шоугаа хүргэсэн юм. Укриан гаралтай энэ бүсгүй өдгөө 23 настай бөгөөд “Maxim” сэтгүүлийн загвар өмсөгч, бүжигчин, дуучин, продьюсер зэрэг олон ажил хийдэг. Dj Da Candy-тэй ярилцлаа.
.
-Та манай улсад анх удаа ирсэн үү. Монголын тухай сэтгэгдлээ манай уншигчтай хуваалцахгүй юу?
-Тиймээ. Би Азийн хэд хэдэн орноор явж үзсэн. Гэхдээ танай сайхан оронд анх удаа ирлээ. Монгол үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай юм. Улаанбаатар хот үнэхээр таалагдаж байна. Ялангуяа Сүхбаатарын талбай дээрх Чингисийн хөшөө гоё санагдсан. Бас амьдрах орчин нь муугүй юм.
.
-Оролцох шоуныхаа талаар ярихгүй юу. Манай залууст юу сонирхуулахаар төлөвлөсөн бэ?
-Маш доргио шоу болно гэдэгт итгэлтэй байна. Би голчлон электро хөгжмийг толилуулах болно. Хүрэлцэн ирсэн хүн бүр надтай хамт бүжиглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Мартагдашгүй сайхан арга хэмжээ болно шүү гэж хэлье.
.
-Таныг дэлхийн "Dj" нарын тэмцээний хоёрдугаар байрын шагналай гэж дуулсан. Ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-"Dj" нарын олон улсын наадамд хоёрдугаар байр эзэлж байсан. Одоо шинэ "R&B" болон бүжгийн трэк бэлдэж байгаа. Тэгээд "Dj" нарын тэмцээний тэргүүн байрын төлөө өрсөлдөнө дөө.
.
-"Dj" нар ихэвчлэн эрэгтэй байдаг. Та яагаад "Dj" болсон бэ. Ер нь эмэгтэй "Dj" байхын онцлог нь юу вэ?
-Би багаасаа дуунд дуртай охин байлаа. Мөн бүжгийн хамтлагийн гишүүн байж үзсэн. Тиймээс "Dj" болоход хүндрэл учраагүй. Энэ бол миний амьдралын нэг хэсэг. Би энэ мэргэжилдээ дэндүү хайртай. Хүмүүсийг хөгжөөж, хүмүүст дуу хөгжим хүргэнэ гэдэг сайхан шүү дээ. "Dj" эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу онцын ялгаа байхгүй гэж боддог. Гол нь үнэн сэтгэлээсээ ажилдаа хандах нь л чухал байх.
Анх намайг DJ болоход ихэнх хүмүүс гоо үзэсгэлэн биеэрээ гайхуулах гэж байна гэж боддог байсан. Харин чин сэтгэлээсээ DJ тоглоод эхэлсэн чинь намайг ойлгох болсон.
:
-Дэлхийд эмэгтэй "Dj" хэр олон байдаг бол. Та тэдэнтэй холбоотой байдаг уу?
-Эмэгтэй "Dj" нартай олон улсын тэмцээн, уралдаанд оролцож явахдаа бишгүй таарч байсан. Мэдээж заримтай нь холбоо, харилцаатай байж санаа бодлоо байнга хуваалцдаг.
.
-Та нарын дунд өрсөлдөөн их үү?
Өрсөлдөөн их. Аль ч салбарт өрсөлдөөн байхгүй бол урагшаа хөгжинө гэж байхгүй шүү дээ. "Dj" нарын хувьд ч ялгаагүй.
.
-Таны тухай цахим хуудсаар хайлт хийхэд жинхэнэ нэр чинь тодорхойгүй байсан. Таны жинхэнэ нэр хэн бэ?
-Миний эцэг, эхийн өгсөн жинхэнэ нэрийг Катерина Михаликов гэдэг. Гэхдээ би Dj Da Candy нэрээрээ илүү алдаршсан. Миний файсбүүк, твиттер хуудас ч Dj Da Candy нэрээр байдаг. Би бол Укриан гаралтай бүсгүй. Одоо “Нидерландын нийслэл Амстердам хотод амьдарч байна.
6
-Украин залуус чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Манай улсад зөвхөн залууст зориулсан төрөл бүрийн клуб цөөнгүй бий. Тэд өөр өөрийн онцлогтой, өөрсдийн гэсэн дуучид, бүжигчид, "Dj"-тэй байдаг. Өдөр бүр 24 цагаар ажилладаг учраас залуус дуртай үедээ орж үйлчлүүлдэг. Мэдээж спортоор хичээллэх, аялж жуулчлах гээд чөлөөт цагаа өнгөрөөх бишгүй боломж бий.
6
-Таны мөрөөдөл юу вэ?
-Элекрто хөгжмийг дэлхийн өнцөг булан бүрт түгээж, өөрийн гэсэн томоохон дуу бичлэгийн студитэй болохыг хүсэж байна. Гэхдээ энэ студи дэлхийн хамгийн алдартай студи байх болно.
6
-Таныг Энэтхэг улсад өөрийн гэсэн том ресторантай гэж сонссон. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Би Энэтхэгт ресторан байгуулах бодолтой байгаа. Тус улсын Ерөнхийлөгч улсдаа ресторан байгуулах зөвшөөрөл өгвөл, наадахыг чинь хийхэд бэлэн.
6
-Мэргэжлийн загвар өмсөгч хүнээс асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. Танд монгол залуус загварлаг байна вэ?
-Монгол бол дэлхийн хөгжиж байгаа улсын нэг. Энэ утгаараа залуус нь их дэгжин юм. Алхам тутамд л дэлхийн нэртэй бренд дэлгүүрүүд байдаг юм байна. Гэхдээ яагаад ч юм монгол залуус Хятадын нэг муж мэт сэтгэгдэл төрүүлсэн. Магадгүй Хятадтай залгаа орон учраас тэгж санагдсан байхыг үгүйсгэхгүй.
6-Баярлалаа.
Б.Одон
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ