
“Гудамж” төслийн хүрээнд хийгдэж байгаа уулзваруудын өргөтгөл шинэчлэлийн ажилтай холбоотойгоор хэд хэдэн чиглэлийн замын хөдөлгөөнийг шөнийн цагаар түр хугацаанд хэсэгчлэн хааж байгаа. Өнөөдрийн хувьд ХӨСҮТ-ийн баруун урд уулзврын Зүүн дөрвөн замаас уулзварт нийлэх чиглэлийг 00-06 цагийн хооронд хаана.
Мөн өнөөдрөөс наймдугаар сарын 04 хүртэл Бөхийн өргөөний зүүн талаар уулзварт нийлэх чиглэл, наймдугаар сарын 1-2-нд шилжих шөнө 00-06 цагийн хооронд Чингис зочид буудлаас уулзварт нийлэх чиглэлийн хөдөлгөөнийг тус тус хэсэгчлэн хаах юм. Түүнчлэн өнөөдөр Тасганы овооны баруун уулзвраас Гэсэр сүмээс уулзварт нийлэх чиглэлийг 00-06 цагийн хооронд хаах бол 10 дугаар хорооллын уулзварыг “Бэгдү” хороолол руу орох болон “Гермэс” төвөөс уулзвар руу нийлэх хөдөлгөөнийг өнөөдөр, маргааш шөнийн цагаар тус тус хэсэгчлэн хаахаар төлөвлөөд байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ