Шинэ ургацын лууван 3000 төгрөгт хүрчээ

img

-Тариалалтаа нэмэгдүүлсэн ч шинэ ургацын ногооны үнэ өссөөр л...

Шинэ урагцын ногоо бүх зах, худалдааны төвүүдээр худалдаалагдаж, хаврыг бодвол бид зоорины төмс, хүнсний ногоо идэхгүйд хүрээд байгаа. Гэсэн хэдий ч “монгол” гэх тодотголтой төмс, хүнсний ногооны үнэ буурах бус улам өссөөр байна. Тухайлбал өнөөдөр “Бөмбөгөр” худалдааны төвд шинэ ургацын монгол шар төмс-1000 төгрөг, лууван-2800 төгрөг, сонгино-3000 төгрөг, ногоон сонгино-1000 төгрөг, байцаа кг нь-1000 төгрөг, шар болон хүрэн манжинг 3000 төгрөгөөр худалдаж байна.

Харин хятад лууван- 2500, сонгино-1500, зоорины монгол төмс- 800 төгрөгийн үнэтэй байлаа. Энд ихэвчлэн Төв аймгийн Жаргалантаас ирсэн төмс, хүнсний ногоо зарагдаж байсан юм.  Худалдаачдын ярьж буйгаар “Тариаланчид цаанаасаа ногоогоо их өндөр үнэтэй борлуулж байна. Бид худалдаж авсан бөөний үнэн дээрээ 50-100 төгрөгийн л ашиг хардаг ” гэж байв.

Тэгвэл монголчууд төдийгүй манайд ирсэн гадныханы ихээр үйлчлүүлдэг “Меркури” худалдааны төвд дээрх төмс, хүнсний ногоо 200-1000 төгрөгийн нэмэгдэлтэйгээр борлуулагдаж байсан юм. “Меркури”-д шинэ ургацын монгол шар төмс-1500 төгрөг, лууван- 3000 төгрөг, сонгино- 4000 төгрөг, ногоон сонгино-1200 төгрөг, байцаа кг нь-1000 төгрөгийн үнэтэй байна. Томоохон худалдааны төвүүдийг бараадан, ил худалдаа эрхлэж буй иргэдийн шинэ ургацын төмс, хүнсий ногооны хувьд дотор зогсдог худалдаа эрхлэгчдийнхээс 200-300 төгрөгөөр хямд байлаа.

Уг нь төрөөс дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах үүднээс жил бүр л тариалах ургацынхаа хэмжээг нэмэгдүүлсээр ирсэн. Өнгөрсөн жилийн тухайд төмсний тариалалт их хийгдэн, ургацаа ч арвин авсны дүнд бид бүтэн жил хямд үнэтэйгээр дотоодынхоо төмсийг хэрэглэсэн. Тухайлбал 2012 онд 16.2 мянган га-д төмс тариалж 208.9 мянган тонн төмс хурааж авсан бол 7.1 мянган га-д хүнсний ногоо тариалж 99.4 мянган тонныг хураан авчээ. Харин энэ жилийн тухайд төмснөөс бусад хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлсэн. Үүнд 15.5 мянган га-д төмс тариалан 208 мянган тонныг, 7.6 мянган га-д тариалалт хийн, 107.9 мянган тонныг хурааж авахаар төлөвлөөд байна. Гэвч ийнхүү лууван, манжин, байцаа гэх мэт хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлсээр байхад шинэ ургацын үнэ буух нь битгий хэл өдөр ирэх тусам өссөөр байгаа нь харамсалтай.

Бид хэдийгээр шинэ хүнсний ногоог хүнсэндээ хэрэглэмээр байвч хэтэрхий өндөр үнэтэй худалдаалагдаж байгаа хүнсний ногоог хүн бүр худалдан авч чадахгүй байна.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hudlaa medeelel:
hudlaa bicheed bh ym aa. Ugaasan luuvan 1500, ugaagaagui ni 1300 gej baina lee. 3000 ch geh shig hudlaa bicheed
2013-08-14
zvvnxaraa:
vvnd nogoochid yamarch buruugvi gol vne usgudug xvmvvs bol ter chenj,languuniix n baidag.nogoochdod ter languu baidag bol bvx nogoo5,600gaas xetrexgvi shvv.xabar zun namarjin zobj xudulmurlusun nogoogoo chenjvvded giuj xyamdxan buunddug negxen xubiin ashig oldog bol chenj ,languuniix n niileed 2 xubiin ashigtai ajillaj baina ene arai l bishee.ert urgaciin nogoo zaabal vnetei baix estoi nogoochid ene jooxon orlogooroo namriinxaa urgacaa xuraadag yum.tegeed ch shine urgaciin nogoo udur ungurux tusam usduggvi xarin vne n undag yum A.Enkhjargal guai,amidraliin gvnd n orj sudalj xorxoigoo xudulguj yumaa bichej baidaa.
2013-07-28
Unee anhaar:
Undeslelgui unee ondor heleed baihaar nogoochid yaj tasraltgui orlogotoi baih ve, hyamdiig ni bodood niitleg h u j a a nogoo ideed bna sh dee
2013-07-28