
Түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж буй Хэнтий, Төв, Архангай, Завхан аймгуудад хурдан морьдын бүсийн уралдаан болж байгаа. Өнөөдөр төвийн /Төв аймаг/бүсийн их насны морьдын уралдаан болсон. Их насны морьдын уралдаанд 532 хурдан хүлэг тоосоо өргөснөөс Төв аймгийн Бүрэн сумын уугуул Х. Улам-Өрнөхийн бор халзан түрүүллээ. Харин аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Д.Эрдэнэбатын буурал морь хурдаллаа.
Харин айргийн гуравт Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Монгол Улсын алдарт уяач Н.Хүрлээгийн Яруу саарал, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул “Туушин” компанийн захирал Н.Зоригтийн хонгор, айргийн тавд Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, “Агт-Эрдэнэ” галын гишүүн Б.Саранхүүгийн хээр тус тус хурдалжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ