
Хэнтий аймгийн түүхт 90 жил, зүүн бүсийн хурдан морьдын уралдаан болж байна. Өнөөдөр болсон азарганы уралдаанд 251 хүлэг тоосоо өргөснөөс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн алдарт уяач Т.Болдбаатарын халиун түрүүлсэн байна.
Харин аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Д.Баяраагийн хээр азарга хурдалжээ. Хурдан азарганы уралдааны айргийн гуравт Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Р.Мөнхтөрийн хул, дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул Ганбатын хээр орсон бол айргийн тавд Хэнтий аймгийн Норовлин сумын уугуул Батнарангийн буурал халзан тус тус хурдалжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ