Гуу жалгын ойролцоо суурьшихгүй байхыг анхааруулж байна

img

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 130 см нэмэгдэж, үерийн түвшинг 60 см даван үерлэж байна. Мөн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Хэрлэн, Хянганы нуруунаас эхтэй Халх голын адгаар үерийн түвшинг давсан хэвээр байна. Маргааш Эг гол Хантай сум орчмоор усны түвшин хоногтоо 45 см орчим нэмэгдэж, олон жилийн дунджийг даван үерлэнэ.   Иймд дээр дурдсан голуудын сав болон голын эрэг дагуу суурьшиж буй ард иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс зөвлөж байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ