Сармагчингууд Жозеф Байден руу жимс шиджээ

img

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байденыг Энэтхэгт айлчлах үеэр нэгэн хачирхалтай үйл явдал тохиосон байна. Тэрбээр Махатма Гандигийн дурсгалын хүндэтгэх арга хэмжээнд оролцож байтал гэнэт сүрэг сармагчин дайран орж АНУ-ын албан ёсны төлөөлөгчид рүү модноос манго жимс таслан шидэж эхэлжээ. . Сармагчингуудын “дайралт” хүндэтгэлийн зургаа авахуулахаас өмнө болсон юм. Дашрамд дурдахад Жой Байден Энэтхэгт айлчлалаар очоод макака сармагчингуудын дайралтад өртөж байгаа анхны тохиолдол биш юм.  Сармагчид удаа дараа ийм болчимгүй үйлдэл гаргаж байгаа учраас  Махатма Гандигийн дурсгалын хөшөөний ойролцоох хэд хэдэн модыг тайрсан байна. Өндөр зэргийн албан тушаалтнууд ирэхэд Гандид хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Харин энэ үед сармагчингууд ажилдаа ордог гэж хэлж болохоор юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zorig:
ZUV, AMERIKCHUUDIG BUH ULSUUD ELCHIN SAIDIIN YAMIIG HAAN HUUJ GARGAH HEREGTEE, ENE HORTOI UNDESTEN BUSAD ULSUUDAD ZUVHUN HOR HUIVALDAAN DAIN UHEL NULIMS ZOVLON L ABCHIRDAG
2013-07-28