Хойд Солонгосын 1750 ажилчин ирнэ
Монгол улсын Засгийн газар нь тус улсад албан ёсны гэрээгээр ажиллах Хойд Солонгосын 1750 ажилчинг хүлээж авахад бэлэн боллоо гэж энэ сарын 25-ны пүрэв гаригт Ёнхап мэдээллийн агентлаг мэдээллээ. Монгол улсын Хөдөлмөрийн яамны өнгөрсөн зургадугаар сард мэдээлж байсны дагуу зам засвар, барилгын салбар дээр голдуу ажиллах Хойд Солонгосын эдгээр 1750 ажилчид сарын 600-700 ам.долларын цалинтай ажиллаж, нийтийн орон сууц, хоол хүнсээр хангагдана хэмээн www.mglradio.com цахим сайтад мэдээлжээ.
:
Дашрамд дуулгахад, хуулинд гадаад иргэдийн тоо монгол улсын хүн амын 3 хувьтай тэнцүү байж болно гэж заасан байдаг. Харин өнөөдрийн байдлаар монгол улсын хэмжээнд 29 мянган гадны иргэн ажиллаж амьдарч байгаа аж. Түүнээс 104 орны 14344 иргэн албан ёсоор хөдөлмөр эрхлэж байгаагийн дийлэнх хувийг урьд хөршийн ажилчид эзлэж байна гэсэн судалгааг хөдөлмөр халамж үйчилгээний газраас гаргажээ.
: Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ