Нярайн сувилал ажлуулж эхэлжээ

img

Бага насны хүүхдийн суурь өвчлөлийг бууруулах, хоол тэжээлийн дутагдал, рахитыг арилгах зорилгоор Багануур дүүргийн Засаг дарга захирамж гарган энэ сарын 22-ноос эхлэн “Маргад өгөөж” амралтын газрыг түшиглэн нярайн түр сувилалыг ажиллуулж эхэлжээ.

Энэхүү түр сувилал нь нэг ээлжиндээ 15 нярайг эхийн хамт хүлээн авч сувилах хүчин чадалтай бөгөөд энэ жил гурван ээлжээр ажиллах гэнэ. Сувилалд ирсэн хүүхдүүдэд тосон болон сүүн бариа, агаар хоол эмчилгээг хийж байгаа юм.

Түүнчлэн зөвхөн нярай гэлтгүй хоол тэжээлийн асуудалтай, жин багатай, рахиттай хүүхдүүдийг сувилах бөгөөд бүхий л зардлыг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргаж байгаа гэнэ. Харин нярайн ээжүүд сувилуулж байх хугацаандаа нярай хүүхдийн асаргаа сувилгаа болон хоол хэрхэн бэлтгэх талаар сургалтанд мөн хамрагдах аж.

Сувилуулж байгаа нярайн ээжүүдийн хувьд хоолны чанар, эмчилгээний үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн үнэ төлбөргүй эмчлүүлэх боломж олгосонд талархалаа илэрхийлж буй.

Эхний ээлж энэ сарын 29-нд буух бөгөөд дахин хоёр ээлжээр нярайг сувилах юм байна.

Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зориг:
Өө ямар сайхан мэдээ вэ. Засаг даргын нөөц сангаас машин авч гэж дуулж байснаас хүүхдийн төлөө юм хийж байна гэж анх удаа сонслоо. Баяр хүргэе. Ийм л засаг дарга нар олон байгаасай
2013-07-28