Холливуудын уран бүтээлчид Чингис хаанд зориулан кино хийнэ
Реппер RZA-ийн 2014 онд шинэхэн уран бүтээл хүргэх зорилгоор “Чингис хаан” киноны зохиолыг нэрт кино зохиолч John Milius бичиж эхэлжээ. Хоёр уран бүтээлчийн хамтран ажиллаж байгаа энэхүү төслийн гол дүрд жүжигчин Mickey Rourke тоглохоор болсон байна.
RZA-ийн хувьд сайн кино зохиолчтой хамтран ажиллах сонирхолтой байсан тул түүндээ хүрчээ. Сонирхуулахад, кино зохиолч нь зохиолоо 2010 оноос бичиж эхэлсэн бөгөөд гол дүрийн Чингис хаанд Mickey Rourke-ээс өмнө Арнольд Шварценеггер-ийг тоглуулах хүсэлтэй байсан хэмээн хэвлэлийхэнд хандан хэлсэн байна. Тун удахгүй дэлхийд нэлээдгүй шуугианыг дагуулсан Чингис хаан уран сайхны кино дэлгэцнээ гарах нь.
.
Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ