Вируст гепатит өвчинтэй тэмцэх өдөр

img

Өнөөдөр “Вируст гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”.  Жил бүрийн энэ өдөр вируст гепатит болон түүний хүндрэлүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, өвчний хяналт, илрүүлэлт, сэргийлэлтийг сайжруулах, В вируст гепатитын вакцины хамралтыг нэмэгдүүлэх, дэлхий дахинд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулдаг уламжлалтай.

:

Тэгвэл жил манай улс уг өдрийг “Энэ бол гепатит. Үүнийг мэд. Үүнтэй тэмц” гэсэн уриатайгаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна. Энэ үеэр “Иргэдэд вируст гепатит болон түүний хүндрэлүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, түүнээс хэрхэн сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хүн бүрийн анхаарлыг хандуулахад нь энэ өдрийн зорилго орших юм” хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ