Вируст гепатит өвчний тухай

img

Өнөөдөр “Вируст гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”.  Энэ өдрийг манай улс “Энэ бол гепатит. Үүнийг мэд. Үүнтэй тэмц” гэсэн уриатайгаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байгаа юм. Мөн уншигч танд вируст гепатит өвчний талаарх мэдээлэл хүргэж байна.

Гепатит нь элэгний вирусын халдварт өвчлөл юм. Хэд хэдэн вирусын гаралтай гепатит байдаг ч тэдгээрийн үр дүн хоорондоо төстэй шинж тэмдгийг үзүүлдэг. Ихэнх тохиолдолд ханиад томуутай төстэй шинж тэмдгээр эхэлж, цаашдаа гэнэт хоолны дуршил буурч, ядран, халуурч дотор муухайран бөөлжих болно. Тамхичид гэнэт тамхинд дургүй болох нь ажиглагдана. Яаруу сандруу болох нь хааяа тохионо. Халдварлалтын дараах 3–10 хоногийн хооронд шээсний өнгө өтгөрч, арьс нүд шарлана. Шарлалт нь эхний 1-2 долоо хоногтоо эрчимжин, дараагийн 2-4 долоо хоногтоо намдаж эхэлдэг. Гепатитийг эмийн тусламжтай харьцангуй хялбар эмчилж болох боловч заримдаа уушигны гепатиттэй, элэгний цероззтой эсвэл элэгний өвчтэй цуг илэрвэл асуудал үүсэх нь бий.

: Гепатит хэрхэн тархдаг вэ?

Гепатит А: Геп А–ийн вирус өтгөн ялгадсаар дамжидаг. Геп А–ийн эхлэл нь голдуу бохирдсон ус болон хоолноос болдог. Зарим хөгжсөн орнуудад Геп А нь ядуусын хүрээнд өргөн тархсан байдаг. АНУ дахь халдварлалтын үр дүн түүхий далайн бүтээгдэхүүнээс, эсвэл халдварласан хүнээр дамжин тархана.

Гепатит В: Геп В вирус нь халдварласан хүнтэй бэлгийн харьцаанд орох, цуснаас цус руу, үйлэх, зүү тариурыг эм хэрэглэгчдэд дамжуулснаар халдварлана. Геп В–ээр халдварлах өндөр магадлалтай хүмүүс нь Гомочууд, олон бэлгийн хавьтагчтай, судсаар хар тамхи хэрэглэгчид болон тэдгээрийн бэлгийн хамтрагчид байна. Түүнчлэн эрсдэл өндөртэй хүмүүс нь диализтэй өвчтөн, эмнэлгийн ажилчин болоод цустай ажиллагсад багтана. Геп В-ээр халдварласан тохиолдолд уушги руу хүртэл тархах боломжтой.

: Гепатит С болон бусад: Бага мэдэгдэж байгаа эдгээр өвчлөлүүдийн шинж тэмдэг гепатит А болон В-тэй төстэй байдлаар илэрдэг. Эдгээрийн өвчлөлийн нэг тохиолдлыг үүсгэгч нь Гепаптит С-ийн вирус хэмээн нэрлэгдэв. Энэхүү өвчлөл Геп В – тэй төстэй байдлаар тархана. Бэлгийн хавьтлаар тархах нь элбэг. Бусад А биш, В биш гепатит нь Геп А–тай төстэйгөөр дамжин халдварладаг. Гепатит өвчин нь бусад вирусын халдвараар хүндрэх, эсхүл бусад вирусын халдварлалын суурь болох тохиолдол бий.

: Элгэнд халдварладаг F болон G вирус нээгдсэн ба анхдагч гепатитын шалтгаан байж болох юм. Мөн Геп Е-ийн халдвар жирэмсэн эхчүүдэд элбэг тохионо.

: Урьдчилан сэргийлэлт

Геп А–аас ариун цэвэр сайн сахиж, түүхий далайн бүтээгдэхүүн идэхээс зайлсхийснээр сэргийлэх боломжтой. Иммуноглобулины тарилгыг геп А–аар халдварласан хүний харилцагч гэр бүлийнхэнд өгч болох юм. Геп В–ээс сэргийлэх шилдэг зам бол сэжигтэй хүнтэй бэлгийн харьцаанд орохгүй, бэлгийн ганц хамтрагчтай, зүү тариурыг дамжуулан хэрэглэхгүй байснаар өвчлөх эрсдлийг бууруулах болно. Геп В–ийн вакцины тарилгыг өндөр эрсдэлтэй ажил хийдэг албан хаагч нар, гомочууд, биеэ үнэлэгч нар, судас тариагаар эм хэрэглэгчид, хар тамхи хэрэглэгч нар, засварын тоног төхөөрөмжийн ажилчид, удаан хугацаагаар ажилладаг олон нийтийн байгууллагын ажилчдад хийж гүйцэтгэх нь зүйтэй.

: Эмчилгээ Гепатитийн тусгай эмчилгээ байхгүй. Өвчтөнийг сайжиртал амрааж, сайн хоол хүнс өгч сахидаг. Гепатит нь элэгний халдвар бөгөөд элэг нь архи, эм зэргийн хортой бодисыг цэвэрлэдэг. Тиймээс бүх алкохол болон эм хориотой. Өвчний илэрцийн хурд нь вирусын төрөл, зовиураас хмаардаг боловч өвчний шинж тэмдэг болон эмчилгээ ижил. Вируст Гепатитын шинж тэмдэг нь хоолны дуршлын алдагдал, бөөлжис хүрэх, толгой өвдөх, элэгний цаана өвдөх (зовиурлах), халуурах, шарлах, ялгадас нь шавар мэт болох, бараанаар шээх, дотор муухайрч бөөлжих, суулгах гэх мэтээр илэрнэ. Гепатит В вирусын хүнд хэлбэрийн халдварлалт нь удаан хугацааны дараа эдийн сүйрлийн үр дүн болох элэгний эмгэг (цирроз), уушгины гепатит болон үхэлд хүргэх аюултай. Өвчтөн цус өгч болохгүй, эмчээс асуулгүй эм хэрэглэж болохгүй.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hudlaa medeelel:
Hepatit c belgiin zamaar damjih n elbeg gedeg hudal medeelel bna. Zuu tariur bohir zamaar shivees hiilgeh tsus yuleh geh met zamaar damjina. Belgiin zamaar haldvarlah ersdel n mash baga. Hepatit b harin belgiin zamaar haldvarlah ersdel ihtei. Medee oruulahaasaa omno wikipedia ruu orood harchihaj bai
2013-07-28