Хятад загасчид хил зөрчжээ
БНХАУ-ын зургаан иргэн манай улсын хил даван загасчилж байсныг хилчид илрүүлжээ. Тодруулбал, энэ сарын 24-ний өдөр Хилийн 0306 дугаар ангийн хариуцсан хэсэг дэх Буйр нуурын усны мандал дээр шөнийн 23.30 цагийн орчим гэрэл анивчиж, моторын дуу гарах чимээ гарсныг хилчид хяналтаар тогтоожээ. Гэрэл гарч буй зүгт шалгалт хийхэд БНХАУ-ын зургаан иргэн нэг завьтай улсын хил зөрчин загасчилж байсан аж. Хил зөрчигчдийг шалгаж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ