Жиргээчид Ё.Отгонбаярыг санагалзах болжээ
УИХ-ын эрхэм гишүүд дотроос Ё.Отгонбаяр толгой цохиг жиргэдэг байсныг жиргээчид хүлээн зөвшөөрөх байх. Гэвч идэвхтэй жиргээч маань зургадугаар сараас хойш твиттерт үзэгдэхээ бараг больсон.
Учир нь түүнийг мөнгө угаасан хэрэгт холбогдуулан УМБГ-аас түүнийг шалгаж байгаа бөгөөд тэрбээр зургадугаар сарын 10-нд “Интернэтээр бичих нь мөрдөн байцаалтад саад учруулсан гэж үзэж болзошгүй гэж өмгөөлөгч анхааруулсан учир би бичихгүй байгаа. Үнэн нь тогтоогдох биз” хэмээн бичсэн байна.
Тэгвэл сүүлийн үед түүнийг үерхэлдээ үнэнч байгаасай хэмээн твиттерчид санагалзах болсон гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ