Галт тэрэгт мөргүүлж амиа хорлохыг завджээ
Замын Цагдаагийн газрын урд талын төмөр замын гарам дээр өнөөдөр 11.00 цагийн үед ачааны галт тэрэг 10 орчим минут саатжээ. Учир нь нүүрс ачсан галт тэргийг зүүнээс баруун тийш чиглэн ирж байх үед нь нэгэн залуу амиа хорлох оролдлого хийн төмөр зам дээр хөндлөн хэвтсэн байна. Энэ үед төмөр замын гармын ажилтан түүнийг босгох гэж оролдсон ч чадаагүй тул галт тэргийг саатуулахад хүрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ