Б.Анхбаярын саарал халзан соёолон түрүүллээ
Хан хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жил, “Зүүн бүсийн Хурд-2013” наадамд Б.Анхбаярын саарал халзан соёолон түрүүллээ. Соёолан насны 237 морьт гарааны зурхайруу хөдөлснөөс Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Б.Анхбаярын Саарал халзанг 355 дугаартай Б.Ёндонсамбуу унаач хүүхэд унан түрүүлүүллээ.
Харин аман хүзүүт Хэнтий аймгийн Батширээт сумын Цогтжавын Энхтүвшингийн Ембүү хүрэн аман хүзүүдэж, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Доржийн Батдоржийн хээр, Сүхбаатар аймгийн Наран сумын Сүхбаатарын Эрдэнэчулууны хүрэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Энхбаатарын Чулуунбаатарын буурал тус тус айргийн тавд зурхай гишгэн уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баярлууллаа.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ