Ц.Мянганбаярыг шалгахаар болжээ
Өнгөрсөн долоо хоногт Хадгаламж банк" “Төрийн банк”-тай нэгдсэнээ албан ёсоор зарласан. Тэгвэл "Хадгаламж" банкны алдагдалд оруулсан гэх "Олон-Овоот"-ын уурхайтай холбоотой асуудлыг прокурор шалгахаар болжээ. "Жаст" группийн Ш.Батхүүгийн мэдээлснээр уг уурхайн нөөц нь хүртэл бага болохыг хожмоо мэдсэн гэнэ. Үүнтэй холбогдуулан олон бизнесмэнийг шалгахаар болжээ.
Тухайлбал, "Олон-Овоот"-ыг эзэмшиж байсан анхны эзэн гэх Ц.Мянганбаярыг хуулийнхан татаж, шалгахаар болжээ. Мөн Ш.Батхүүг хилээр гарахыг хоригосон байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ