
Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн 32 бөхөөс сэргээшийн шинжилгээ авахад хоёрынх нь дүн эсрэг гарсан. Тэд шинээр улсын харцага цол хүртсэн Г.Алтангэрэл, начин Ч.Цогбаяр нар. Тэдэнд шийтгэл оноох эсэх, оноовол ямар шийдвэр ногдуулах бол гэсэн асуулт олны дунд хүлээлт үүсгэсэн. Саяхан Баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, сэргээшийн шалгалтад бүдэрсэн дээрх хоёр бөхийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хасчээ.
Харин авсан цолыг нь хэвээр үлдээсэн байна. Дүрэм ёсоор шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөхчүүд өөрсдийн зардлаар “В” сорьцын шинжилгээ хийлгэх эрхтэй байдаг. Харин бөхчүүд хуульд заасан хугацаандаа амжиж дээрх шинжилгээг хийлгээгүй учир ийм арга хэмжээ авчээ. Харин улсын наадмаас бусад барилдаанд зодоглож болох эсэх асуудлыг МҮБХ ойрын үед хуралдаж шийдэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ