Хятадууд хүн барьцаалжээ
Өнгөрсөн баасан гарагийн шөнө Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт зам засварын ажил хийж буй БНХАУ-ын 60 орчим ажилчид тухайн нутгаар дайран өнгөрч байсан казаx иргэдийг барьцаалсан хэрэг гарчээ.
Тодруулбал, хятад ажилчдын ажиллаж буй газрын дэргэдүүр шөнийн 00.00 цагийн үед явж байсан Ланд-80 маркийн машинтай гэр бүлийн хүмүүсийг Хятад ажилчид гэнэт хүнд даацын машинаар мөргөж, хүмүүсийг нь барьцаалжээ.
Хэргийн талаарх мэдээллийг шөнийн 02.00 цагийн үед Баян-Өлгийн аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн, аймгийн гадаад иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газар хамтран очиж, хэлэлцээ хийснээр өнгөрсөн Ням гарагийн 15:00 цагийн үед иргэдийг сулласан байна.
Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ