Наран дээр соронзон шуурга болж байна

img

Эмч нар даваа гаригаас эхлэн зүрх судасны өвчтэй болон даралт нь  ихэсдэг хүмүүсийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Учир нь наран дээр томоохон хэмжээний соронзон шуурга эхэлжээ. Хэрвээ нарыг тусгай багажаар  тольдвол хар нүх үүссэн байхыг төвөггүй харж болно гэнэ.

.

Манай гариг соронзон талбайгаас хамгаалагдсан байдаг ч “хэлтэрхий”-үүд агаар мандал руу  нэвтэрдэг. Үүнээс радио холбоо, хиймэл дагуул, үүрэн утасны операторуудын ажилд доголдол үүсдэг. Эцэст нь “сансрын гэрэл” хөгшчүүд, мэдрэг хүмүүст нөлөө үзүүлдэг байна.

.

Энэ шуурга долдугаар сарын эхний хагаст эхэлсэн ч хамгийн хүчтэй хэсэг нь өнөөдрөөс эхэлж байгаа аж. Наран дээрх хоногт  200 гаруй удаа  “дэлбэрэлт” болж 2-3 цаг үргэлжилнэ. Хэрвээ дэлбэрэлтийн дараах энерги агаар мандалд нэвтэрвэл эрүүл мэндийн доголдолтой хүмүүст үйлчлэх магадлал өндөр байдаг гэнэ. Эрдэмтэд энэ өдрүүдэд кофе уухаас татгалзаж, даралтаа тогтмол үзэн, буулгах эм уух ямар нэг байдлаар хямрахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Нарны идэвхжлийн өндөр үе наймдугаар сарын 4-6-нд болно:

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ