Татварын байцаагч бүсгүйн хэргийг прокурорт шилжүүлжээ
Баянгол дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 1-2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст байцаагч ажилтай 27 настай эмэгтэй Э-г хамт ажиллаж байсан 39 настай эмэгтэй Т гэгч 70 удаа хутгалж хэрцгийгээр хөнөөсөн онц ноцтой хэрэг гарч олныг цочирдуулж байсан билээ.
Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан байна. Тиймээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ.
Хэргийн мөрдөн байцаалтын явцад сэжигтэн Т хамт амьдарч байсан Б гэгч залуугаа хохирогч Э-тэй хардсаны улмаас харгис аллагыг үйлдсэн нь тогтоогдсон юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ