“Шинэчлье” хөдөлгөөний залуус цахим хуудастай болжээ
МАН-ын залуу гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас “намаа шинэчлэнэ” хэмээн идэвхтэй тэмцэх болсон билээ. Үүнтэй холбоотойгоор залуус албан ёсны цахим хуудастай болжээ. Тэд тус цахим хуудсаараа дамжуулан намаа хэрхэн шинэчлэх, шинэчлэхийн тулд юу хийх ёстой талаар гишүүдийнхээ дэмжлэг, санал санаачилгыг авах аж. Мөн тэд өөрсдийнхөө хийх гээд байгаа ажил, саналуудаа цахим хуудастаа байрлуулж олон нийтэд мэдээлэх зорилготой гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ