Үзэсгэлэнт Dj Da Candy залуусыг доргиолоо
Дэлхийн хөгжмийн ертөнцөд дур булаам дүр төрх, өөрийн авьяасаар байлдан дагуулж буй DJ Da Candy өнгөрсөн баасан гаригт “Exotic Fashion-Party” шоугаараа залуусыг байлдан дагуулав.
.
Мишээл экспод болсон энэ шоуны үеэр "Торго" салоны шилдэг бүтээлүүд тайзнаа амилсан бөгөөд циркийн сонирхолтой үзүүлбэрүүдийг ч үзэгчдэд хүргэсэн юм. Мөн шоуны үеэр DJ Da Candy-гээс гадна DJ Gabriel, DJ Шоовий, DJ Баачка нарын хөгжмийн сетүүдийг сонсогч түмэнд хүргэсэн юм. Түүнчлэн, тэрбээр өнгөрсөн бямба гаригт 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн дэргэд байрлах “Centro club”-т хаалтын шоугаа хийлээ. Энэ шоуны хувьд зөвхөн өөрийн сетээр залуусыг дахин доргиох юм. Түүнийг Монголд “Galaxy Events”-ынхан урьж ирүүлсэн билээ.















СЭТГЭГДЭЛ БИЧИХ